Нийслэлд 3-р сарын 10-наас хичээл эхлүүлэхийг Засгийн газар ДЭМЖСЭНГҮЙ

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Боловсрол, шинжлэх ухааны яам: 

  • Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс,
  • Цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр бэлтгэлээ хангасан байна.

Хэдийгээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажил, амьдрал, бизнесийн хэвийн горимд оруулж, дархлаажуулалт эхэлсэн ч энэ нь цар тахлын аюул ард хоцорсон гэсэн үг биш. Иймээс хатуу хөл хорио тогтоосон 12 хоногт голомтыг хумьж, тархалтыг зогсоох чиглэлээр хийсэн ажил болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнг бататгах, эрсдэлээс сэргийлэх, халдварын нөхцөл байдал зэргийг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэхээр болов. 

БШУЯ-наас нийслэлд танхимын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3-р сарын 10-наас эхлүүлэх санал оруулсан ч цар тахлын эрсдэл өндөр байгаа тул дэмжих боломжгүй гэж үзжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
24408