НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр Үндэсний Ассамблейд өнөөдөр гэнэт хэвлэлийн бага хурал зарлаад “би энэ улс орны улс төрд өөрчлөлт хийж, улс орныг нэгтгэх гэсэн хүсэл зорилгоосоо ухарч байна” гэжээ.
Бан Ги Мүн бол ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай хүн гэж Өмнөд Солонгосын парламентын шинжээчид дүгнэснээс хойш хоёр хоногийн дараа НҮБ-ын тэргүүн асан ийм мэдэгдэл хийлээ.