Амралтын өдрийг Филадельфийн сонгодог найрал хөгжмийн уран бүтээлчидтэй өнгөрүүлээрэй

Монгол Улс Америкийн нэгдсэн улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжимчид манай улсад хүрэлцэн иржээ. Тэд зургадугаар сарын 3-ны 11.00 цагт Хүүхдийн ордонд Филадельфиагийн сонгодог найрал хөгжмийн хөгжмийн утсан хөгжмийн дөрвөл “Олон улсын хүүхдийн долоо хоног” концерт тоглоно. Мөн тус өдрийн 12.00 цагт Улсын их дэлгүүрийн өмнөх Битлзийн хөшөөний дэргэд Филадельфийн сонгодог найрал хөгжмийн үлээвэр хөгжмийн тавал поп-ап концерт тоглох аж. Үүний дараа 18.30 цагт Улсын филармонийн концертын танхимд Филадельфийн сонгодог найрал хөгжмийн уран бүтээлчид “Найрамдлын аялгуу-Түншлэлийн 30 жилийн ойд зориулав” концертыг олон нийтэд тоглож үзүүлэхээр төлөвлөжээ. Тоглолт үнэ төлбөргүй гэдгийг зохион байгуулагчид тодотгож байна. 

Филадельфийн Симфони найрал хөгжим нь анх 1900 онд байгуулагджээ. Тоглолтоо хийж буй уран бүтээлчид АНУ-ын симфони найрал хөгжмийн түүхэнд “Их таван” симфонийн нэгд зүй ёсоор тооцогддог аж. Тэд энэ онд Азийн орнуудаар тойрон аялал хийж байгаа бөгөөд Шанхай, Бээжин, Сөүл, Улаанбаатар, Хонгконг гэсэн маршрут гаргажээ. 

Уран бүтээлчид зөвхөн тоглолт хийгээд буцахгүй зургадугаар сарын 2-ны 15.30 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Төв номын санд Филадельфийн сонгодог найрал хөгжмийн холбооны дэд Ерөнхийлөгч Раян Флер “Урлагийн удирдлага” сэдвээр лекц уншихаар төлөвлөжээ. 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2451