Нэгэн цаг Т.Дэлгэрмөрөн “Насны ухаалаг ханиа оллоо” хэмээн нийгмийн сүлжээд зарлаж байсан ч өчигдөр үнэн байдал илчлэгдэж, гэр бүлийнхээ хэрүүлийг олон нийтийн сүлжээгээр лайв хийж цацсан. Энэ үеэр түүний эхнэр Х.Ананд Т.Дэлгэрмөрөн удаа дараа гар хүрч, биед нь гэмтэл учруулсан гэдгийг хэлсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Хоёрдугаар сарын 28-ны оройн 21.30 цагт Д-тэй холбоотой гэр бүлийн хүчирхийллийн дуудлага бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс очсон. Өнөөдрийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэжээ.