ЭМЯ: Ковид-19 халдварын 48 тохиолдол илэрч, нийт 3000 боллоо

Arslan.mn

ХӨСҮТ-өөс коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 13,108 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 48 хүнд халдвар илэрсэн. Нийт батлагдсан тохиолдол 3,000 боллоо.

48 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсөн бөгөөд 

  •  43 нь хяналтад авсан голомтод илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс,
  • хоёр нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол
  • гурван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Сүүлийн 24 цагт 31 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын 76 хувь буюу 2,330 хүн эдгэрээд байна. 

Одоогоор 655 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 9 хүн байгаа" гэв.

 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
24568