ХХААХҮЯ: Экспортын чиглэлтэй ААН, кластеруудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Arslan.mn

Уул уурхайн салбараас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах Засгийн газрын бодлогын хүрээнд Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл” нь ХХААХҮЯ-ны дэргэд 2020-2023 оныг дуустал хэрэгжиж байна. Уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх зорилготой хэрэгжих уг төслийн нэг хэсэг нь ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх Түншлэлийн хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд экспортын чиглэлтэй доорх шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд 50 мянган ам.доллар, кластерт 100 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд уг хөтөлбөрөөс дэмжлэг хүртэгч нь төслийн зүгээс санхүүжүүлэх дүнтэй дүйцэхүйц зардлыг өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх юм.

Аж ахуй нэгж болон Кластерын шалгуур үзүүлэлтийг  ЭНД орж, дэлгэрэнгүй уншина уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
24572