УИХ-ын гишүүд “AstraZeneca“ вакцины эхний тунг хийлгэхээр болжээ

Arslan.mn

Монгол Улсад Коронавирусийн эсрэг вакцинжуулалт долоо дахь өдрөө үргэлжилж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар "AstraZeneca" вакцины анхны тунг хийлгэсэн.  Эхний удаад зорилтот бүлгийн 16 байгууллагын 14092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 9531 хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна. 

Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, Ковид-19-ийн хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд болон вакцинжуулалтын ажилд дайчлагдан ажиллаж байгаа бусад мэргэжлийн ажилтнууд хамрагджээ.

УОК-оос гаргасан вакцинжуулалтад хамрагдах төлөвлөгөөний эхний ээлжинд эрүүл мэндийн ажилтанууд, эмч,  онцгой байдал, цагдаа нарыг  вакцинжуулах хуваарьтай ч УИХ-ын гишүүд энэ сарын 9-нөөс эхлэн "AstraZeneca" вакцины эхний тунг хийлгэхээр болсан тухай  эх сурвалж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
24576