Аймгуудад В, С вирүсийн үнэ төлбөргүй шинжилгээг хийж эхэлжээ

Report.mn

2020 он хүртэл хэрэгжих “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 40-65 насныханд В, С вирүсийн үнэ төлбөргүй шинжилгээг хийхээр болсон.

Өнөөдрийн байдлаар уг хөтөлбөрт хамрагдах иргэдийг бүртгэж дууссан бөгөөд Булган, Дорнод, Архангай, Дархан зэрэг аймгуудад шинжилгээ, оношлогоог хэдийнэ эхлүүлсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Иргэд эхний ээлжинд Өрх, сумын эрүүл мэндийн төвдөө В, С вирус илрүүлэх шинжилгээ өгнө. Үүний дараа хэрэв вирусын халдвар илэрсэн бол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас итгэмжлэгдсэн лабораториудад вирус тоолох шинжилгээнд хамрагдах юм.

Уг шинжилгээгээр В, С вирус тээгч, элэгний архаг өвчтэй, хатууралтай нь тогтоогдсон тохиолдолд элэгний хорт хавдрыг эрт  илрүүлэх үзлэгт орохын зэрэгцээ эмэн эмчилгээ хийх шаардлагатай иргэд нэр бүхий таван эмийг курс тус бүрт нь 210 мянган төгрөгийн хөнгөлөлттэй үнээр эмчийн бичгээр авах боломжтой.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдэд ямар нэгэн үнэ төлбөргүй шинжилгээ, оношлогоо хамрагдах замаар элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх,  элэгний өвчлөлийн талаар нарийвчилсан судалгаа гаргаж нэгдсэн бүртгэлтэй болгож эмчилгээ явуулахад хүндрэлгүй болсон гэдгийг салбар яамны төрийн нарийн бичгийн дарга онцолжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2459

0 сэтгэгдэлтэй

АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Report.com хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.