Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ТӨРСӨН ӨДӨР тохиож байна

Arslan.mn

Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн өдөр тохиож байна.

Тэрбээр 1963 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд энэ жил 58 нас хүрч байна.

Тэрбээр 2017 онд Ардчилсан намын VIII Их хуралд оролцсон 937 төлөөлөгч оролцож, 903 нь буюу 96,6 хувийн саналаар АН-аас нэр дэвших эрхээ авч, улмаар 54 насандаа Монгол Улсын Ерөнхийлөгч болж байсан юм.

Х.Баттулга нь  1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургуулийг Дунд боловсрол эзэмшин төгссөн.

1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгсжээ. Улмаар самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин, Дүрслэх урлагийн байгууллагад зураач,  "Женко" ХХК-ийн Ерөнхий захирал,  "Баянгол зочид буудал" ХК-ийн гүйцэтгэх захирал, "Мах Импекс" ХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашсан байдаг. Харин 2004-2016 онуудад УИХ-ын гишүүнээс дөрвөн удаа сонгогдож, энэ зуур Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан намтартай. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
24595