СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яармагийн замд осол гарч нэг хүн нас барж, нэг хүн хүнд гэмтжээ

Arslan.mn

Хан-Уул дүүргийн IX хороо Яармагийн авто замын зорчих хэсэгт зам тээврийн осол гарч, нэг хүн нас баржээ.

Тодруулбал, иргэн Н-ийн “Приус-11” загварын суудлын автомашин, иргэн Л /46 настай, эрэгтэй/-гийн “Трейлер” загварын том оврын ачааны машины араас мөргөж, “Приус-11” загварын автомашинд иргэн Н/42 настай, эрэгтэй/ нас барсан байна. Осол гарч, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг ОБЕГ өчигдөр 4:34 цагт хүлээн авчээ. Алба хаагчид цогцсыг гарган тус дүүргийн цагдаагийн II хэлтэст шилжүүлж өгсөн байна.

Мөн иргэн С/35-40 орчим настай, эрэгтэй/ дух цөмөрсөн байсныг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
24596