Л.Бямбасүрэн: Эрүүл мэнд, цэргийн анги, онцгой байдал, цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг үнэ төлбөргүй дархлаажуулах боломжтой

ЭМЯ, ХӨСҮТ,  Томуугийн үндэсний төв АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Даян дэлхийн эрүүл мэндийн  төлөө байгууллагын Вакцины тэнцвэртэй асуудлыг хариуцах төвийн төлөөлөл хамтран "Монгол улсын томуугийн тандалтын тогтолцоо, томуугийн вакцинжуулалтын бодлого" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр  Контенинтал зочид буудалд зохион байгууллаа.

Report.mn

Хэлэлцүүлгийг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ "Манай улсын хэмжээнд улрилын томуу өвчин нь жил бүр дэгдэлт байдлаар гарч, бага насны хүүхдүүд зонхилон өвчилж, эрүүл мэндийн байгууллагын ялануяа хүүхдийн эмнэлгийн орны ачааллыг эрс нэмэгдүүлдэг.

Томуугийн харуулдан тандалтын мэдээллээр жилд дунджаар 250,000 гаруй хүн томуу, томуу төст өвчтэй гэж амбулаторид оношлогдон, 37,000 орчим хүн амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэж байна.  Үүнээс томуу, томуу төст өвчин нь өвлийн улиралд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд ихээхэн дарамт үзүүлдэг өвчин гэдгийг харж болно.

2016-2017 оны томуугийн улиралд засгийн газрын хөрөнгөөр 33,000 хүн тун вакцин худалдан авч, үүнээс 23,000 хүн тун вакцинаар нь агаарын бохирдол ихтэй газар байрладаг ихэвчлэн гэр хорооллын 102  цэцэрлэгийн 2-5 насны хүүхдийг вакцинжуулах ажлыг зохион байгуулсан.

Уг вакцинжуулалтанд хамрагдсан цэцэрлэгүүдэд  ирцийн тандалт хийхэд томуугийн дэгдэлтийн оргил үед хүүхдийн ирц  10-20 хувь буурсан байсан бол вакцинд хамрагдаагүй цэцэрлэгүүдийн ирц 50 хувиар буурсан дүн гарсан.

Мөн ХӨСҮТ болон бусад байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээний дагуу үнэ төлбөргүй 45,000 хүн тун вакциныг нийлүүлсэн  нь бид нэмэлтээр эрүүл мэндийн ажилтан, цэргийн анги нэгтгэл, онцгой байдлыг газар, цагдаагийн  байгууллагын бие бүрэлдэхүүнийг үнэ төлбөргүй дархлаажуулах боломжтой болсон юм" гэлээ.

Мөн семинарт АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын Вакцины тэнцвэртэй асуудлыг хариуцах төвийн төлөөлөл гэх мэт гадаад дотоодын эрдэмтэн мэргэжилтнүүд оролцож илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Report.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2467