УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд өрсөлдөх эрхийн төлөөх АН-ын сунгаанд оролцоно гэдгээ шинэ он өмнө мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл Ц.Оюунгэрэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвших амбиц байгаа нь ил болсон. Гэвч АН Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэх магадлал өндөр болоод байна.
Харин энэ тохиолдолд Ц.Оюунгэрэл ХҮН, МСДН, Зүй Ёс намын "Зөв хүн Электорат" эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвших хувилбар яригдаж эхэлжээ.