"Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар коронавирусийн халдвар авсан бөгөөд түүнийг тусгаарлаж хаанаас халдвар авсныг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Манай улсын хэмжээнд коронавирусийн нийт батлагдсан тохиолдлын тоо 3076 болоод байгаа юм. Харин үүнээс өчигдөр нийт 44 хүний шинжилгээний хариу батлагдсаны дунд “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар багтсан тухай эх сурвалж мэдээлж байна.