Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлжээ. Өнөөдрийн хуралдаанаар 13 асуудлыг хэлэлцэхээр товлосон байна.
Тухайлбал, коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар болон залуусыг хөдөлмөр эрхлэлтэд дэмжих асуудлыг хэлэлцэнэ.
Мөн төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар болон улсын төсөвт үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээтэй танилцах юм байна.