Ц.Оюунгэрэл: Х.Баттулгын үйл ажиллагаа миний санаанд хүрээгүй

Arslan.mn

АН-ын даргын сунгаанд оролцохоор нэрээ дэвшүүлээд буй Ц.Оюунгэрэл цагийн үеийн зарим асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Х.Баттулга сонгогчийн хувьд ч, дэмжигчийн хувьд ч миний санаанд хүрээгүй. Яагаад гэвэл  би чинь Х.Баттулга гуай Ерөнхийлөгчийг анх дэмжээд л, одоо харин нэгэн аймгаар тойроод явж байсан дэмжигч нь шүү дээ. Гэтэл яагаад санаанд хүрээгүй вэ гэхээр Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч байж, Ардчилсан одоо намынхаа боо босгож бүтээсэн маш олон үнэт зүйлийн эсрэг ажилласан. Тэгээд энэ бол олон хүний хүч хөдөлмөрийн эсрэг ажилласан, олон хүний хүч хөдөлмөрийг үрэн таран хийсэн зэрэг одоо цагийг дэмий үрсэн зүйл маш их гаргасан. Нэг жишээ авах юм бол цаазаар авах ялыг буцааж сэргээх гэж оролдож, хувийн хэвшлийн үзэн ядах сэтгэлгээг өөгшүүлэх гээд намынхаа гол босгож бүтээсэн маш олон зүйл рүү одоо эргэж дайралт хийсэн нь надад бол үнэхээр санаанд хүрээгүй. Хамгийн гол нь асуудалд хандаж байгаа хандлага, Ардчилсан соёл бид нарын үнэт  зүйлс талаас бол үнэхээр санаанд хүрээгүй гэж хэлмээр байна." гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
24784