BLOOMBERG: Х.БАТТУЛГЫН гар дор дарангуйллын засаг бүрдэж, Монголын залуу АРДЧИЛАЛ АЮУЛД ороод байна

Arslan.mn

УИХ-ын гишүүн С.Батболдын хуульчид Нью-Йоркийн шүүхэд хандан Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн захиалгат үйлдлийг биелүүлж буй этгээдүүдийг ил болгох нэхэмжлэл гаргасан талаар Bloomberg агентлаг цахим хуудастаа мэдээлжээ. Энэхүү нэхэмжлэлийн агуулгыг орчуулан та бүхэнд хүргэж байна.​

"Ерөнхийлөгч Х.Баттулга, В.Путин нар тохиролцож, дээд албан тушаалтнуудыг суудлаас нь буулгах эрх мэдэл бүхий хууль тогтоомж боловсруулсан"

Уг нэхэмжлэлд С.Батболдын эсрэг тив дамнасан гүтгэлгийг хэн, хаанаас захиалж, зохион байгуулсан, хэрхэн санхүүжүүлсэн, энэ ажиллагааг гардан гүйцэтгэхэд оролцсон тодорхой хүмүүсийн талаарх мэдээллийг ил болгохыг шаарджээ.

Мөн С.Батболдын хуульчид Монгол Улсын шүүх, прокурорын байгууллагыг ашиглан улс төрийн зорилгоор өрсөлдөгчийнхөө нэр хүндэд халдах арга хэрэгсэл болгосон нэхэмжлэл дотооддоо үүсгэж, энэ нэхэмжлэлээрээ шалтаглан гадаад орнуудын шүүхийн нэр хүндийг ашиглах оролдлого хийж байна хэмээн үзсэн байна. Нью Йоркийн шүүхэд АНУ-ын нэр хүнд бүхий шүүгч хоёр талын тайлбарыг судалсны үндсэн дээр С.Батболдын эсрэг гаргасан байсан нэхэмжлэлийг нь хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл Монгол улсад тэр шийдвэрийг нь улс төрийн зорилготойгоор мушгин гуйвуулж Засгийн газар нэхэмжлэлийг нь татсан мэтээр бохир сурталчилгаа хийж байгааг онцолсон байна.​​​​​​

Самбо бөхийн дэлхийн аварга, Дональд Трамптай харьцуулагдаж байсан Х.Баттулга 2017 онд засгийн эрхэнд гарч, үндэстэн дамнасан корпорациуд Монголын байгалийн баялгийг хулгайлсан хэмээн популизбм хийж байсан юм. Тэрбээр өмнө нь засгийн эрхэнд байсан улс төрчдийг улс орноо гадаадын компаниудын ашиг сонирхол нийцүүлж худалдсан хэмээн буруутгасан.

С.Батболдыг өөр хэд хэдэн нэр бүхий хүний хамт Монголын хоёр том уурхайтай холбоотой авлигын схем зохион байгуулж, 250 сая долларын хууль бус ашиг олсон гэж буруутгажээ. Монгол улсын Засгийн газрын агентлаг болон төрийн өмчит уул уурхан хоёр компани С.Батболдын эсрэг АНУ, Их Британи, Хонконг, Сингапур, Монголын шүүхэд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тус агентлаг С.Батболдыг JPMorgan Chase & Co-той холбоотой гэдгийг нотлохоор Нью-Йоркийн холбооны шүүхэд хандаад байгаа юм.

Харин С.Батболдын эдгээр нэхэмжлэлийн ард Х.Баттулгыг байх магадлалтай гэж үзэж байгаа ажээ.

Тэрбээр мөн JPMorgan-оос бичлэг авахыг оролдож буй Монголын засгийн газрын оролдлогыг эсэргүүцэж байгаа юм. "АНУ-ын шүүхэд гаргасан эдгээр нэхэмжлэлийн цаана байгаа улс төрийн жинхэнэ зорилго, Монголын ардчилалд учруулж буй аюулыг илчилж байна" гэж С.Батболдын өмгөөлөгч Орин Снайдер цахим хуудсандаа гаргасан мэдээлэлд дурджээ.

С.Батболд гадаадад шүүх хуралд татагдан оролцож байгаа оролцогчдоос бичиг баримт шаардахыг зөвшөөрсөн дүрмийн дагуу баримтуудыг өгчээ. Тэрбээр Нью-Йоркт төвтэй мөрдөн байцаах “K2 Integrity” фирмээс нотлох баримт олж авахыг зөвшөөрсөн шүүхийн тогтоолыг хүлээж байгаа юм. Тус фирм нь Монгол Улсын төрийн албан тушаалтнуудын шүүх ажиллагаа болон Ерөнхий сайд асантай холбоотой шүүх ажиллагаанд туслалцаа үзүүлж байжээ.

Гэвч “K2 Integrity” одоогоор хариу өгөөгүй байгаа юм. Х.Баттулгын төлөөлөгчидтэй мөн шууд холбогдох боломжгүй байгаа ажээ. С.Батболдыг авлигын хэрэгт буруутгаж буй Монголын талын төлөөлөгчид, хуульчид тайлбар авах хүсэлтэд мөн хариу өгөөгүй байна.

Монгол улсын иргэнийг улс төрийн зорилготойгоор гадаадын ашгийн төлөө, хувийн тагнуулын байгууллагыг хөлслөн мөрдүүлж, дотоодын шүүхэд нэхэмжлэл үүсгэж, түүнийгээ шалтаг болгон гадны хуулийн компанид мөнгө төлж, олон орны шүүхэд нэхэмжлэл үүсгэсэн анхны тохиолдол нь энэ юм.

Сонгуулийн жилийг угтсан улстөрийн өрсөлдөгчөө намнах гэсэн энэ ажиллагаанд төрийн байгууллагуудаас олон арван тэрбум төгрөг төлсөн байх ч магадлалтай байна. Иймд улсаас энэ их мөнгө гарч байгаа бол хэн гэгч этгээд улс төрийн дотоодын бохир тэмцэлдээ улсын их хэмжээний мөнгийг гадаадын хувийн компанид төлөх шийдвэр гаргасан, тэр компанийг хэн яаж сонгосон, хэний үүрэг даалгавар, зааварчилгаагаар ажилласан, хэн тэр зааварчилгааг нь дамжуулсан гээд олон асуултын учиг энэ нэхэмжлэлийн үр дүнд тайлагдах бололтой. 

Х.Баттулга, В.Путин нар тохиролцож, шүүгч, хууль сахиулах байгууллагын дээд албан тушаалтнуудыг ажлаас нь халах эрх мэдэл бүхий хууль тогтоомж боловсруулсан. С.Батболдыг “ардчиллын тууштай өмгөөлөгч” хэмээн цоллож, түүнийг авлигын хэрэгт буруутгаж буй нэхэмжлэл нь Х.Баттулгын дарангуйллын нэг хэсэг. Х.Баттулгын гар дор  дарангуйллын засаг руу шилжиж, Монголын залуу ардчилал аюулд ороод байна" гэж С.Батболд мэдүүлэгтээ хэлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1
Like an Report.mn post
1
24794