Ц.Оюунгэрэл: АН-ын даргын сунгаанаас нэрээ татаагүй. Дотоод сонгуульд үргэлжлүүлэн оролцох болно

Arslan.mn

АН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүлээд байсан Ц.Оюунгэрэлийг нэрээ татсан талаар мэдээлэл гараад байна. Тэгвэл энэ талаар АН-ын даргын сунгаанд оролцохоор нэрээ дэвшүүлээд буй Ц.Оюунгэрэлээс тодрууллаа.

Тэрбээр  “Маргаантай асуудлын учрыг олохын тулд мэдээлэл авах эрхээ эдлэх үйл явц болж байх зуур дүрмийн бус үйл ажиллагаа явагдлаа. АН-ын даргын сунгаанаас нэрээ татаагүй. Хууль ёсны хүчинтэй албажсан, нээлттэй, дүрмийн дагуу зохиогдох дотоод сонгуульд үргэлжлүүлэн оролцох болно” гэлээ.

Мөн тэрбээр өчигдрийн хуралтай холбоотойгоор АН-ын Дотоод сонгуулийн хороо, даргалагч И.Мөнхжаргалт анхааруулах тухай лбан бичгийг хүргүүлсэн гэж эх сурвалж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
24810