Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшин сонгогдсон Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө.
Сонгогчдын олонхын санал авч, СЕХ-ноос УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тогтоол гаргасан ч хорих ял сонсоод байсан тэрбээр ийнхүү бүрэн эрхээ баталгаажууллаа.
Түүнийг хэрэг нь шийдэгдэж нэг талдаа гараагүй энэ цаг үед тангараг өргүүлэх нь буруу хэмээн Ерөнхийлөгч чуулганы танхимд үгээ хэлсэн бол УИХ дахь АН-ын бүлэг тангараг өргөхийг эсэргүүцэж, чуулганы танхимыг орхисон юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN