ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт: Агаарын бохирдлыг бууруулах инновацийг дэмжих уралдаан зарлана

Report.mn image

Эмнэлгүүдийн хүүхдийн тасагт шаардлагатай агаар цэвэршүүлэгчийг олон нийтийн дэмжлэг, хандиваар шийдвэрлэн өгч буй “Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аяны санаачлагч, зохион байгуулагчдыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр хүлээн авч уулзлаа.  Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт эрхлэх асуудлынх нь хүрээнд оюуны өмч, инновацийн асуудал хамаардаг сайдын хувьд утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дэвшилтэт техник, технологи, оновчтой санал, шийдэл шалгаруулах уралдаан зарлаж байгаагаа онцлов. 

Мөн Монголын мянга мянган бяцхан үрсийн эрүүл энхийн төлөө хийж буй аяныг төрийн түшээ, эцэг хүний хувьд дэмжиж буйгаа илэрхийлээд хоёр ширхэг агаар цэвэршүүлэгч бэлэглэлээ. “Бяцхан агаар” аяны хүрээнд нийслэлийн агаарын бохирдол ихтэй Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргийн эмнэлэгт агаар цэвэршүүлэгч суурилуулжээ. Түүнчлэн “Бяцхан агаар” аяныг ганцхан нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулах биш цар хүрээг нь өргөжүүлж 21 аймаг, орон нутгийн хэмжээнд өрнүүлэх нь зүйтэй гэдэг санал  С.Бямбацогт  сайд дэвшүүллээ.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
251