Монголбанк репо арилжаагаар олгох санхүүжилтийн хэмжээг 350 тэрбум төгрөгөөр нэмэхээр боллоо

Монголбанк ажилтан шалгаруулж авна

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаа хийж, хоёрдугаар улиралд репо арилжаагаар олгох санхүүжилтийн хэмжээг 350 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо.

Мөн зээлийн дээд хэмжээг 3 тэрбум төгрөг хэвээр үлдээсэн юм.

Түүнчлэн, одоо байгаа жижиг, дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортын салбаруудад

  1. Үйлчилгээ (Байр, сууц болон хоол хүнсээр үйлчлэх үйл ажиллагаа;  Мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа; Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа; Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагаа; Урлаг, үзвэр, тоглоом, наадам зэрэг салбарууд хамаарна),
  2. Боловсруулах үйлдвэрлэл,
  3. Хоёр зуу болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбарыг нэмж хамруулжээ.

Ийнхүү Монголбанкны санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж, хамрагдах салбарыг өргөтгөснөөр цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг богино хугацаанд арилгах, ажлын байрыг хадгалах, дунд, урт хугацааны эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байгаа аж.

Монголбанк

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
25184