АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп дэмжигчидтэйгээ харилцах зорилгоор цахим хуудас нээжээ.
Цахим хуудсан дахь мэдээллээс үзвэл, энэхүү цахим хуудас нь "Трампын засаг захиргааны агуу өвийг хадгалж үлдэх, “Америк нэн тэргүүнд” бодлогыг сурталчлах" зорилготой аж.
Түүнчлэн хэрэглэгчдэд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч болон түүний гэргий Меланиятай "санал бодлоо хуваалцах" боломжийг олгох гэнэ.
Нэгдүгээр сарын 6-нд Д.Трампыг дэмжигчид АНУ-ын Конгрессын ордон руу халдсаны дараа “Twitter”, “Facebook”, “Instagram” сүлжээнүүд түүнийг хаягийг хаасан билээ.