МХБ: 9.4 сая ширхэг үнэт цаас арилжигдаж ,14.1тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ

 

Report.mn image2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 9,293,950 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцаа өсч, 11 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Хай би ойл” компани хамгийн өндөр буюу 15.00-иар өссөн бол “Женко тур бюро” 11.09%, “Улсын их дэлгүүр” 10.91%-иар тус тус өслөө. ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоногийн хугацаатай 150,000 ширхэг, 156 долоо хоногийн хугацаатай, 18.000%-ийн хүүтэй 2,790 ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 950 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 14,142,085,131.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.        

Энэ өдөр MSE ALL индекс 840.91 нэгж болж 0.31%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,441,914,088,121.00  төгрөг боллоо. 

Арилжаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
252