Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцсан.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. Тэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд яв. Ер нь, их олон юм сонсогдоод байгаа гэдгээ анхаар." гэж сануулсан.
Тэгвэл ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн энэ сарын 02-ны өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.
Түүний өргөдлөө өгөх болсон нь Ерөнхий сайдын хэлсэн дээрх үгтэй холбоотой байж болзошгүй байгаа аж.