Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яам дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн 14 хоног ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоох саналаа Засгийн газарт хүргүүлсэн гэж эх сурвалж мэдээллээ.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг саналыг хэлэлцэх юм байна.
Хатуу хөл хориог шуурхай тогтоохгүй бол өдөрт халдвар авах хүний тоо 1000-4000, нас барах хүний тоо өдөрт 30-д хүрнэ гэсэн тооцооллыг Эрдэмтдийн зөвлөлөөс гаргаж, ЭМЯ-нд уламжилжээ.