ХӨСҮТ-д Шадар сайдын гэргий очсоны дараа камерын бичлэг алдагдсан гэх мэдээлэлд УОК-ын Шуурхай штабын өчигдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр тайлбар өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Би ажлаа аваад удаагүй байна. Энэ цаг үед зарим камерын хяналтыг сайжруулж, нэмэлт камер суурилуулж байгаа юм билээ. Би энэ мэдээлэлтэй холбоотойгоор бүх камераа шалгасан. Хэвийн байгаа.
Цагдаа болон хууль, хүчний байгууллагын хяналтын доор байгаа.Энэ бол ташаа мэдээлэл" гэсэн юм.