Л.Оюун-Эрдэнэ: Хөл хорионы үеэр иргэн бүрд 300,000 мянган төгрөг олгохоор боллоо

Arslan.mn

Дөрөвдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд хөл хорио тогтоохтой холбоотойгоор Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөгийг олгох шийдвэр гаргалаа. 

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ цаг үед эдийн засгийн эргэлтийг зогсоох нь туйлын хүндрэлтэй тул иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор боллоо.

Сангийн сайд Б.Жавхлан: 3.3 сая иргэндээ өнөөдрөөс эхлэн 300,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Энэ нь 7-10 хоногийн хугацаанд иргэдийн дансанд орж дуусна.

Үндэсний статистикийн хорооны цахим хуудсанд мэдээлснээр манай улс 3 сая 371 мянга, 140 иргэнтэй. Иргэн тус бүрд 300 мянган төгрөг олговол 1 их наяд 11 тэрбум төгрөг  шаардлагатай.  

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
25512