Албаны машинтай шоудсан гэх Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ ?

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснөөс Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлөх талаар яригдаж байна. Түүнийг албаны машин ашиглан шоудаж, ёсзүйн алдаа гаргасан гэж үзэж байгаа. 

Тодруулбал, Дэд сайд Б.Мөнхжин нь “0240 УНҮ” дугаартай албаны автомашинаар “Амур” зочид буудалд хүргүүлэн, архидан согтуурхаж, эмэгтэйчүүд зөөж байгаа бичлэг цахим орчинд цацагдсан нь дуулиан тарьж байсан. Тиймээс дэд сайд Б.Мөнхжин эргүүлэн татах эсэх асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьж байгааг талаар бид өмнө мэдээлсэн. 

Arslan.mn

Түүнийг өнгөрсөн оны долдугаар сард Гадаад харилцааны дэд сайдаар томилсон юм. Монгол Улсын их сургууль, Оксфордын их сургуулийг төгссөн түүнийг дэд сайдаар томилогдоход салбараа мэдэх хүн гэж тодорхойлж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
25663