МОНГОЛБАНК: Залуучуудад санхүүгийн боловсрол олгох СУРГАГЧ БАГШ НАР бэлтгэгдлээ

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2020 онд Монголбанк болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ.

Үүний дагуу Монголбанкнаас залуучуудад санхүүгийн боловсрол олгох нийслэл, орон нутгийн 35 сургагч багш бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн сургагч багш бэлтгэх сургалт нь “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог байв. Сургалтад 9 дүүрэг, 21 аймгийн залуучуудын хөгжил хариуцсан ажилтнууд оролцсон бөгөөд цаашид бэлтгэгдсэн сургагч багш нар нь залуучуудад хувь хүний санхүүгийн боловсрол олгох ажлыг хэрэгжүүлнэ.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
25679