Ц.Анандбазарыг ЭРГҮҮЛЭН ТАТАХ асуудлыг МАН-ын УЗ-ийн түвшинд ярьж эхэлжээ

Arslan.mn

Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын нэр бүхий гишүүний хүчирхийлэл, халдлагад өртөж олон сарын туршид би мах бодь, сэтгэл санааны дарамтад амьдарч буй талаараа мэдэгдсэн. Түүний мэдээлэлтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд тус гишүүнийг Ц.Анандбазар уу гэх таамаг өрнөсөн билээ.

Тэгвэл өнөөдөр иргэн Б.Сүндэръяа өмгөөлөгчийн хамт өнөөдөр ЦЕГ-т өргөдөл өгч байгаа талаар  мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Дөнгөж сая үүсээд байгаа асуудлаар цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд гарч ирлээ. 2019 онд УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай танилцаж байсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг хүссэн юм байна лээ.  Би энэ асуудлыг гаргаж тавьснаас хойш  УИХ-ын Ц.Анандбазар гишүүнтэй холбоотойгоор надтай 1,000 гаруй эмэгтэй холбогдсон. Ийм зүйлийг огт төсөөлөөгүй байсан. Өмнө нь намайг сүрдүүлдэг байсан бол одоо таньдаг хүмүүсээр минь дамжуулж тохиролцохыг санал болгож байгаа. Гэхдээ би хэзээ ч тохиролцохгүй." гэсэн юм.

Мөн сошиал орчинд нэр бүхий хүмүүс хөдөлгөөн байгуулан УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын дарамт, хүчирхийлэлд өртөж байсан байж болзошгүй охидыг зоригтой байхыг уриалж, бусармаг үйлдлийг нь илчилсэн захидлыг цуглуулах аяныг өрнүүлж эхэлсэн байгаа юм.

Харин МАН-ын Удирдах зөвлөлийн зарим гишүүд Ц.Анандбазарыг УИХ-аас явуулж намаа цэвэрлэх нь зүйтэй гэх байр, суурийг илэрхийлж байгаа гэжээ.

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд ч түүнийг явуулах нөхцөл байдалтай байгаа гэнэ. Учир нь У.Хүрэлсүх Ц.Анандбазарт "дургүй" бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших эрхийг нь  Г.Занданшатар гуйж авч өгсөн гэх мэдээлэл байгаа юм. 

Тэгвэл олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй холбоотойгоор Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүний албан тушаалаас нь эргүүлэн татах асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн түвшинд ярьж эхэлсэн талаар баттай эх сурвалж мэдээллээ.

Тэгэхээр Ц.Анандбазарыг УИХ-аас ЭРГҮҮЛЭН ТАТАХ  нь цаг хугацааны асуудал болж буй бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
25688