​Б.Бумдэлгэр: PCR шинжилгээний оронд түргэвчилсэн оношлуур ашиглаж арга барилаа өөрчилнө

Arslan.mn

Ковид-19-ийн шинжилгээтэй холбоотой Эрүүл мэндийн яамны Судалгаа төлөвлөлтийн газрын дарга Б.Бумдэлгэр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Халдвар хүн амын дунд өргөн тархчихсан. Энэ тохиолдолд хүн бүхнээс PCR аваад байх нь учир дутагдалтай байна. PCR шинжилгээ хийхэд хугацаа шаарддаг. Наад зах нь 24 цаг шаарддаг. Тиймээс хүн болгонд шинжилгээ хийх тактикаа өөрчилнө. Нэг сорьцыг эмнэлэгт хүргээд, хариу гарах хүртэл тодорхой хугацаа шаарддаг. Гэрээр очиж шинжилгээ авахад, гэр бүлийнх нь хүн халдвар авсан магадлалыг үзэхийн тулд шинж тэмдэг илэрч байвал, түргэвчилсэн оношлуурыг ашиглах стратегийн өөрчлөлтийг хийх гэж байна. Түргэвчилсэн оношлуураар 10 минутад хариу гарна. Засгийн газар түргэвчилсэн оношлуурыг авах тал дээр ажиллаж байна.

Халдвар авсан хүний гэр бүлийн хүмүүсээс шинжилгээ авахдаа түргэвчилсэн оношлуурыг ашиглаж, тактикаа өөрчилж байна гэсэн үг. 

Өчигдөр сайдын тушаал гарч коронавирусийн хариу арга хэмжээний тактикаа өөрчилсөн. ХӨСҮТ бол бүх ачааллыг үүрдэг байсан. Одоо халдварт өвчинтэй тэмцэх, хариу арга хэмжээний багийг дүүрэг болгон дээр байгуулна. Нэг үгээр хэлбэл, ХӨСҮТ дүүрэг бүхэн дээр ажиллана.  Одоо дүүргийн эмч нар гэрээр нь очоод хүмүүсийнхээ биеийн байдлыг үнэлээд хүндрэх магадлалтай хүмүүсийг эмнэлэгт авчирч, хөнгөн өвдөх магадлалтай хүмүүсийг тусгаарлах чиглэл өгч байна. 

Хамгийн чухал нь тандалт гэж үзэж байгаа. Эерэг гарсан хүмүүсийг илрүүлж, эрүүл хүмүүсээс тусгаарлах. Эерэг хүмүүсийг гэрт нь үлдээж болохгүй. Хөнгөн байсан ч гэрт нь үлдээхгүй. Тандалтын багийн хүчин чадлыг нэмнэ. УОК тандалтын багийн хүчин чадлыг нэмэхээр 48 машин жолоочтой нь шийдэж өгсөн. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
25715