Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 47 гомдлыг шалгав

Arslan.mn

Авлигатай тэмцэх газар 2021 оны 4 дүгээр сарын 4-9-ний өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 75 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж 8 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 67 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.

Мөн Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 4 дүгээр сарын 5-9-ний өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 47 гомдол, мэдээллийг шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд зөрчилгүй 7, харьяаллын дагуу шилжүүлсэн 5, зөрчилтэй болох нь тогтоогдсон 1 гомдол, мэдээлэл байв. Одоогоор 33 гомдол шалгагдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
25718