Ховд аймагт коронавирусний халдварын БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 152 боллоо

Arslan.mn

Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 321 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 7-оор нэмэгдэж, дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 152 боллоо.   

“Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байсан иргэнээс халдвар илэрчээ.

Мөн аймгийн төвд ирж буяны ажилд оролцсон Үенч сумын нэг иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайн иргэнийг Үенч сумаас Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т тээвэрлэн ирж хэвтүүлсэн.

Түүнчлэн ойрын хавьтлын найман хүнийг аймгийн төвд авч ирж, тусгаарлаад байна. Дам хавьтлын 13 хүнийг олж тогтоож, Үенч суманд тусгаарласан. Мөн Эрдэнэбүрэн суманд дам хавьтлын 36 иргэнийг тусгаарласан гэж албаны эх сурвалж хэллээ.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 96 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хоёр өвчтөний биеийн байдал хүнд, зургаа нь хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. 

Одоогоор Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 578 иргэн тусгаарлагдсан бол нийт 642 иргэн гэрийн ажиглалтад байна. 

Өнгөрсөн хугацаанд нийт 18 эмч, эмнэлгийн ажилтан коронавирусний халдвар авсан нь тогтоогджээ. Тодруулбал, өчигдөр бүртгэгдсэн халдварын 14 тохиолдлын гурав нь эмч, эмнэлэгийн ажилтан байсан. Тэд хамгийн эрсдэлтэй, халдварын голомтын бүсэд ажиллаж байгаа эмч нарын багийн гишүүд гэж салбарынхан онцоллоо. 

Иймээс иргэн бүр хариуцлагатай байж, хорио цээрийн дэглэмийг чанд сахихыг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
25720