Улаанбаатар хотод нийт 83.6 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна

Report.mn

Орон сууцны зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл бий болоод байгаа нь компаниудын хувьд том сорилт болоод байна. Үүнд ипотек, ажилгүйдлийн түвшин, өндөр үнэ гол нөлөө үзүүлж байна гэж барилгын компаниуд онцоллоо. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 83.6 мянган  айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна. Эдгээрээс нийт 41 мянган айлын орон сууц борлуулах захиалга авч байгаагийн 15.7 мянга нь борлуулагдаагүй үлджээ. Мөн ашиглалтад орсон нийт 30 мянган айлын орон сууцны 25 хувь нь буюу 7.5 мянга нь борлуулагдаагүй хүлээгдэж байгаа юм. Оны эхний улиралд барилгын салбарын хөрөнгө оруулалт буурч, барилгын салбарын бизнесийн идэвх буурсан дүнтэй гарсан. Энэ дундаа орон сууцны зориулалттай барилгын ажил хамгийн өндөр хувиар буюу 25.7 хувиар буурсан. Орон сууцны зах зээлд үнэ ханшийн бууралт явагдсаар байгаа ч өнгөрсөн онд ипотекийн зээлийн эх үүсвэрт өөрчлөлт орсноор борлуулалт буурч, зээл олголт саарсан юм. Гэхдээ сүүлийн саруудад зээл олголт харьцангуй өсөж байгаа талаар Монголбанк мэдээлсэн. Дөрөвдүгээр сарын байдлаар 945 зээлдэгчид 56.2 тэрбум төгрөгийн зээл олгосон. Ингэснээр 90.9 мянган өрх 4.1 их наяд төгрөгийн зээл авч орон сууцтай болжээ.

Үүний 78 хувийг орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн хүрээнд олгосон бол 19 хувийг банкууд, үлдсэн хэсгийг бусад эх үүсвэр эзэлж байгаа юм. Харин орон сууцны үнийн хувьд 2014 оноос огцом нэмэгдсэн. 2012 онд нэг метр квадрат нь дунджаар 1.6 сая төгрөг байсан бол 2014 оны гуравдугаар сард гэхэд дунджаар хоёр сая 40 мянган төгрөг болж огцом өссөн. Үүнээс хойш буурсан ч дөрөвдүгээр сарын байдлаар шинэ орон сууцны үнэ хоёр сая 30 мянган төгрөг байгаа юм. Харин хуучин орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеэс 4.6 хувиар буурч, метр квадрат нь нэг сая 760 мянган төгрөг болжээ.

Эх сурвалж: bloomberegtv.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2573