Хувцсаа сонгохдоо АППЛИКЭЙШН ашиглаарай

Report.mn

Чухал уулзалт, үйл явдалд оролцохдоо ямар хувцас сонгохдоо мэдэхгүй бол дараах загварын аппликэйшнуудтай “найзлаарай”.

ECKO LOOK

Дуу хоолойгоор удирддаг alexa үйлдлийн системд тулгуурласан Ecko look ийм төрлийн аппликэйшн дундаас хамгийн эрэлттэй нь болоод байна. Хэрэглэгч сонгосон хувцсаа өмсөхөд Ecko look бүх талаас нь зургийг нь авах бөгөөд зурганд мэргэжлийн багийнхан үнэлгээ өгч, зөвлөх юм байна. Мөн өмнөх зурагтайгаа харьцуулж үзэх боломжой аж.

Report.mn

STYLEBOOK

Шүүгээгээр дүүрэн хувцастай хэрнээ өмсөх юм олдохгүй байх, нэг удаа өмсөөд мартсан хувцсаа жилийн дараа олох тохиолдлууд гардаг. Style-book бол ийм хэрэглэгчдэд зориулсан “туслах”. Шүүгээнд байгаа хувцасныхаа зургийг нэг удаа авч, утсандаа хадгалахад хангалттай. Гутал, цүнх, өмд зэргээр ангилж хийснээр танд ямар төрлийн хувцас хэдэн ширхэг байгааг мэдэх болно.

Мөн зургуудыг хооронд нь тохирох хэсгийг эвлүүлэн харах боломжтой.

Report.mn

NECKTIE DELUXE

Зангиа зангидах аргуудыг зурган тайлбартайгаар хүргэдэг аппликэйшн. Үүнийг iOS  үйлдлийн системтэй гар утсанд татаж авах боломжтой. Зангианы зураг дээр дарахад нэр болон хэдэн үйлдэлтэйг нь тэмдэглэсэн мэдээлэл гарч ирнэ. Англи хэл дээр тайлбартай ч зургийг нь хараад дуурайн зангидахад хялбар байдаг.

Report.mn

GOOD LOOK

Тухайн өдрийн цаг агаарт ямар хувцас өмсөж болох зөвлөгөө өгдөг аппликэйшн. Гадуур хувцас, гутал, өмд гээд материал болон загварын хувьд хамгийн боломжтой сонголтуудыг санал болгодог байна.

Report.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2583