Согтуудаа зам тээврийн ОСОЛ гаргасан Б.Пүрэвдорж ГССҮТ-с анхан шатны тусламж авчихаад явжээ

Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж согтуугаар авто тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн НОЦТОЙ ОСОЛ гаргаж, гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар зам тээврийн осол гаргасан бөгөөд "Ниссан Тиана" загварын суудлын автомашинаар бусдын "Приус-20" загварын автомашиныг мөргөсөн гэнэ. Улмаар өөрөө гэмтэл авч, өнгөрсөн шөнө ГССҮТ-ийн яаралтай хүлээн авах дээр тусламж үйлчилгээг авч гарсан гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ.

Харин яг одоо Б.Пүрэвдорж нь УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд оролцож байгаа гэсэн мэдээлэл бий.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
25846