СУДАЛГААНЫ ДҮН: Нэр дэвшигч М.Энхболд хамгийн өндөр рейтингтэй гарчээ

Report.mn

“Инфра Тест” судалгааны байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн рейтингийн судалгааг танилцуулжээ. Уг рейтингийн судалгааг 3501 хүнээс түүврийн аргаар авсан бөгөөд судалгаанд оролцогчдын 94 хувь нь сонгуульд оролцоно гэсэн бол 18 хувь нь хэнд өгөхөө шийдээгүй байгаа хэмээн хариулсан байна. 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван эрхмийн улс даяарх рейтингийг судлахад МАН-аас  нэр дэвшигч М.Энхболд 35.8 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 30.1 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 15.2 хувийн рейтингтэй гарсан байна.  
Судалгаанд оролцогчид  нэр дэвшигчдийг дэмжиж буй шалтгаанаа тайлбарлахдаа МАН-аас нэр дэвшиж буй Миеэгомбын Энхболд нь ажлын туршлагатай төрийн хүн учир дэмжинэ гэсэн бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулгатай нэг нам учраас дэмжинэ хэмээн хариулжээ. Харин МАХН-аас нэр дэвшиж буй С.Ганбаатарыг ард түмний дуу хоолой болж чадах учраас дэмжинэ гэсэн хариултыг өгсөн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2586