“Говь” ХК-ийн үйлдвэрийн галыг унтраахаар 200 гаруй албан хаагч ажиллалаа

Report.mn

Хан-Уул дүүрэгт байрлах “Говь” ХК-ийн байранд гал гарсан дуудлага нийслэлийн онцгой байдлын газарт 22.46 цагт ирсэн байна. Галын дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын 200 гаруй албан хаагч 11 анги нэгтэл ажиллаж байгаа аж. Гал гарснаас хойш дөрвөн цаг өнгөрч байгаа ч галыг унтрааж амжаагүй байгаа юм.

Ослын газарт эмч нар Яаралтай түргэн тусламжаар ирж, гэмтэж бэртсэн иргэдэд шуурхай тусламж үзүүлсээр байна. Мөн үүссэн нөхцөл байдлаас үүдэн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн хамгаалтад гарчээ. 

Галын дууддага авсан даруйд анх Нийслэлийн Онцгой байдлын газрын бүх Гал түймэр унтраах, аврах анги болох 13 ангийн ээлжийн 140 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашиныг дайчлан ажилласан аж. Үүний зэрэгцээ Ус сувгийн удирдах газар болон Хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг дайчилсан байна.

Аврах ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү нар ахлан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2588