Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ 2021.03.31-ний өдөр хүчин төгөлдөр боллоо. Компакт гэрээний 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна.
Мянганы сорилтын хоёр дахь КОМПАКТ гэрээ хүчин төгөлдөр болов
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






25903