
Дөрөвдүгээр сарын 10-наас хатуу хөл хорио тогтоогоод 10 хонож байгаа ч 24 цагт гарах халдварын тоо 1000-аас буурахгүй байна. Иймд хатуу хөл хориог 7-14 хоног сунгах саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ.
Харин УОК хатуу хөл хориог 7 хоног сунгах санал гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн байна.
Хөл хорионы хугацаа дуусах дөхөж байгаа тул хөл хориог сунгах эсэхийг өнөөдөр орой болох УОК-ын хурлаар хэлэлцэх талаар мэдээлэл байна.






































