Ц.Сандаг-Очир: Төрийн саарал ордноос Цэцийн байр руу салхи татуулан давхидаг Ерөнхийлөгчтэй болсон

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.   

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Сүүлийн үед бид нар чинь Төрийн саарал ордноос Цэцийн цагаан байр руу салхи татуулан давхидаг Ерөнхийлөгчтэй болсон. Аливаа хэргийн оролцогч шүүгч нарт нөлөөлж байгаа үйлдлийг эрх зүйн хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ. Ерөнхийлөгчөөс гарч буй ааш авир Монгол Улсыг хааш нь аваачих вэ. Ерөнхийлөгчид ёс зүйн хариуцлага тооцох ёстой юм биш үү." хэмээлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
25967