
Засгийн газрын шийдвэрээр короновирусийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ сарын 10-25-ны хооронд нийслэлд хатуу хөл хорио тогтоосон. Тэгвэл хөл хорионы үед халдварын тоо өндөр хэвээр, нас баралт ихсэж байгаа учир хатуу хөл хориог 7-14 хоног сунгах саналыг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр /2021.04.21/ гаргаж, УОК-д хүргүүлсэн.
Тэгвэл өнөөдөр 20.30 цагт УОК хуралдаж, ЭМЯ-ны саналыг хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээллээ.
Дараа нь УОК-ын саналыг Засгийн газар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана.






































