УОК: Маргаашаас эхлэн өдөрт 60 орчим мянган иргэнийг вакцинд хамруулна

Arslan.mn

Улсын онцгой комисс хуралдааны шийдвэрээ танилцуулж байна.

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Өнөөдөр 300,000 тун "Вероселл" вакцин буулаа. Өнөө шөнө болон маргааш дахин тус бүр 300,000 тун вакциныг татан авна. Монгол Улс өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийнхээ 31 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна. Маргаашнаас эхлэн өдөртөө 49,000-аас дээш тооны хүмүүсийг хоёр дахь тунд хамруулахын зэрэгцээ 50-аас дээш насныхан буюу эрсдэлт бүлгийн хүмүүсээ вакцинд хамруулна. Ингээд өдөртөө 60,000 орчим хүнийг вакцинд хамруулна." гэв.

Тэрбээр мөн "Маргааш Улсын онцгой комисс дахин хуралдана. Тодорхой журам, саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна" гэв. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
25983