
Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг эцэслэнэ шийдвэрлэнэ.
Өнөө өглөө УОК хуралдаж, Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналын дагуу хөл хориог ирэх сарын 7-ныг хүртэл үргэлжлүүлэхийг дэмжсэн.
13.38 минут/ 2021.04.23 Хөл хориог сунгах асуудлыг 14:00 цагаас хэлэлцэнэ
Эрүүл мэндийн яамнаас хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргаад байгаа бөгөөд УОК-ын өнөөдрийн хуралдаанаар дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэо Засгийн газрын ээлжит бус хуралдаан 14:00 цагт зарлагдсан бөгөөд хөл хориог сунгах УОК-ын саналыг хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах аж.
УОК хөл хориог тавдугаар сарын 7-ныг хүртэл сунгах санал гаргасан тухай мэдээлсэн билээ.






































