Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үеэр сумдад нийт 120 албан хаагч ажиллана гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу аймгийн Сонгуулийн хорооны 2021 оны 4 дүгээр сарын 9-ний 01 дүгээр тогтоолоор 24 суманд сонгуулийн хороодыг байгууллаа. Сумын сонгуулийн хороонд нийт 120 албан хаагч томилогдоод байна. Сумын сонгуулийн хороо дараах эрхийг хэрэгжүүлэн ажиллана.
Үүнд 15.1-д зааснаар Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 12.3-т заасны дагуу сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ. 15.2.-т зааснаар Сум, дүүргийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд энэ хуулийн 14.2.1, 14.2.2, 14.2.4, 14.2.9-д зааснаас гадна дараах эрхийг хэрэгжүүлнэ.
Тухайлбал 15.2.1-т харьяалах хэсгийн хорооны үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах. 15.2.2-т зааснаар аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, харьяалах хэсгийн хорооны хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах зардлыг гаргах, зарцуулалтад хяналт тавих. 15.2.3-т зааснаар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж, бичгээр хариуг өгөх. Мөн 15.2.4-т зааснаар харьяалах хэсгийн хороодоос ирүүлсэн санал хураалтын дүнг нэгтгэж, харьяалагдах аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргэх. 15.2.5-д зааснаар дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх. Түүнчлэн 15.2.6-д зааснаар сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу гаргаж, харьяалагдах аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх. 15.2.7-д зааснаар саналын хуудас болон сонгуульд ашиглах техник хэрэгслийг хүргүүлэх, хадгалах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавина гэж тус тус заасны дагуу ажиллана гэлээ.