Хуулийн байгууллагууд ИРГЭДЭД хууль зүйн зөвлөгөөг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ өгнө

Arslan.mn

Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг "Хуульчийн про боно өдөр" болгон тэмдэглэж, хуулийн байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Ковид-19”-ийн халдвараас сэргийлж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон тул иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг ЦАХИМААР болон УТСААР зохион байгуулах гэж байна.

Энэхүү өдөрлөгт Монголын Хуульчдын холбоо, Улсын ерөнхий прокурорын газар, ХЭҮК, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын нотариатчдын танхим зэрэг байгууллагууд оролцох юм байна.

Иргэд Та бүхэн 2021 оны тавдугаар сарын 01-ний өдөр ilaw аппликэйшн, Хуульчдын холбооны фэйсбүүк хуудас болон доорх дугааруудад холбогдож, хууль зүйн зөвлөгөө мэдээллийг  ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ авах боломжтой.

 “Хуульчийн Про боно өдөр-2021” өдөрлөгийн үеэр прокурорын байгууллагтай холбоотой мэдээ, мэдээлэл, хууль эрх зүйн зөвлөгөө авах бол 11-320018, 11-325452 дугаартай утсаар холбогдоорой.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
26234