С.Ганбаатар МАХН-ын гишүүнчлэлээс татгалзлаа

Arslan.mn

УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар МАХН-аас гарах хүсэлт гаргаж, энэ тухайгаа намын удирдлагуудад танилцуулсан байна.

Тэрбээр "Би 2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-д элсэж байсан. Харин өнөөдөр Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, намын батлахаа гардуулан өгч байна. Эрх баригчидтай хамтран тэмцэж, бие биедээ хань болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсэж байна. "Эрдэнэт" үйлдвэр, Оюутолгой, Тавантолгойд сандайлан сууж, Монголын баялгийг идэж байгаа МАН-тай би нийлэх боломжгүй.  Цаашид УИХ-д эрдэнэтчүүдийнхээ дуу хоолой, байр суурийг уламжлан ажиллана.” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
26241