С.Ганбаатар МАХН-аас гарч Л.Цогтгэрэл даргатай АН-д элслээ

Arslan.mn

МАН, МАХН -ууд нэгдэх болсон тул С.Ганбаатар МАХН-аас гарч буйгаа мэдэгдсэн.

Тэрбээр "Би 2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-д элсэж байсан. Харин өнөөдөр Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, намын батлахаа гардуулан өгч байна. Эрх баригчидтай хамтран тэмцэж, бие биедээ хань болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсэж байна. Цаашид УИХ-д эрдэнэтчүүдийнхээ дуу хоолой, байр суурийг уламжлан ажиллана.” гэж байсан.

Тэгвэл тэрээр МАХН-аас гарч АН-д гишүүнээр элссэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "АН өнөөдөр бүл нэмж байна" гэж хэллээ.  

Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг 12 гишүүнтэй болж байгаа бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
26249