
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Чуулганы хуралдааны явцад УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авсан тогтоолд хориг тавьж байгаа нь түүхэндээ анх удаа гарч буй тохиолдол гэдгийг онцолж байлаа. Мөн дүгнэлтийг хүлээн авсан тогтоолд хориг тавих нь ҮХЦ-ийн дүгнэлтэд хориг тавьж байгаатай ижил тул хүлээн авах боломжгүй гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 74.6 хувь хүлээн авахаас татгалзав.






































