С.АМАРСАЙХАН: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд орон нутаг руу чөлөөтэй зорчино

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсад үүсээд буй Covid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар Шадар сайдаас гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням " Хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүс чөлөөтэй зорчих тухай журам гарна гэсэн. Энэ журам хэзээ гарах вэ" гэсэн асуултад Шадар сайд хариуллаа.

Шадар сайд С.Амарсайхан "Хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүст зориулсан журам бэлэн болж байгаа. Хоёр дахь тунгаа хийлгээд, дархлаа тогтох 14 хоногийн хугацаа нь дууссан иргэд орон нутаг руу явахдаа ямар нэгэн шинжилгээ бусад зүйлийг шаардахгүйгээр зорчих боломжийг бүрдүүлэх журам боловсруулагдаад дуусч байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
26260