
МАН, МАХН -ууд нэгдэх болсон тул С.Ганбаатар МАХН-аас гарч, Ардчилсан намд нэгдсэн. Гэтэл бушуу туулай борвиндоо баастай гэгчээр тэр түргэдэж, дүрмийн бус Ардчилсан намд очоод элсчихсэн бололтой.
Энэ талаар АН-ын дарга асан С.Эрдэнэ "С.Ганбаатар МАХН-аас гарч АН-д элслээ гэжээ. АН-д хэн нэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар гэж хүнийг элсүүлээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Дүрмийн бус хүмүүс АН-ыг төлөөлөх эрхгүй" хэмээн жиргэжээ.
Энэ үнэн бол Босоо Ганбаа буруу сонголт хийсэн бололтой.







































